images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛААС ТАТВАР ХУРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

NEWS

2024-10-02

53

Тайландын Хаант Улсын Онцгой албан татварын газрын Ерөнхий захирал Экнити Нитиданпрапас-ын мэдээлснээр тус улс хүлэмжийн хийн тонн тутмаас 200 тай баат буюу 5 орчим ам.долларын татвар хураах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Тайландын Хаант Улсад жилд ойролцоогоор 372 сая тонн хүлэмжийн хий  ялгарч байгаагийн 70 орчим хувийг эрчим хүч, тээврийн салбар, үүний 37 хувийг эрчим хүчний салбар дангаар бий болгодог байна. Онцгой албан татварын газраас газрын тосны онцгой албан татварт өөрчлөлт оруулаагүй тул түлш, шатахууны худалдан авалтын үнэ тогтвортой хэвээр байна. Тайландын Хаант Улс нь олон улсын гэрээгээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг хүлээдэг бөгөөд тус улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30-40 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Bangkok Post