images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН САНГИЙН САЙД ТУС УЛСЫН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ӨСӨЛТ БОЛОН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ЭСРЭГ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДАВ

МЭДЭЭ

2024-09-27

122

Тайландын Хаант Улсын Сангийн сайд Пичай Чунхаважира валютын ханш чангарах нь тус улсын экспортын өрсөлдөх чадварт сөрөг үр дагавар үзүүлэх эрсдэлтэйд санаа зовж байгаагаа илэрхийлж, Төв банкыг валютын өсөлт болон бодлогын хүүг эргэн харахыг уриалав. Тус улсын мөнгөн тэмдэгтийн 1 ам.доллартай харьцах харьцаа 36.23 бөгөөд энэ нь сүүлийн 19 сарын хугацаанд хамгийн их өсөлттэй байгаа үзүүлсэн аж. Америкийн Нэгдсэн Улсын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулсантай холбогдуулан Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улсын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байгаа ч тайландын мөнгөн тэмдэгт бусад улстай харьцуулахад хамгийн их өсөлттэй байгааг Сангийн сайд Пичай Чунхаважира онцлов.

Эх сурвалж: The Nation Thailand