ИРЭХ 12 ДУГААР САРААС ЭХЛЭН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД АЯЛЛЫН ЦАХИМ ЗӨВШӨӨРЛӨӨР ЗОРЧИНО
Малайз Улсын иргэд ирэх 12 дугаар сараас эхлэн Тайландын Хаант Улсад аяллын цахим зөвшөөрлөөр зорчино. Тайландын Хаант Улсын аялалын цахим зөвшөөрөл (Electronic travel authorisation) ирэх 2025 оны 06 дугаар сард үйл ажиллагаанд нэвтрэх бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад 60 хүртэл хоног визгүй зорчиж буй дэлхийн 93 улсын иргэд дээрх аяллын цахим зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой болох аж. Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн малайз, лаос, камбож зэрэг улсын иргэд аялалын цахим зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөгдөх бөгөөд цаашид тайландын аялалын цахим зөвшөөрлийн системийг Их Британи, япон, европын зарим улсын цахим зөвшөөрлийн системтэй нэгтгэх яриа хэлэлцээ явагдаж байгаа аж.
Эх сурвалж: The Nation Thailand