images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР “БИД ХАМТДАА АЯЛДАГ” ХАМТЫН ТӨЛБӨРИЙН ТОГТОЛЦООГ СЭРГЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-09-19

118

Дотоодын жуулчдад зориулсан “Бид хамтдаа аялдаг” хөтөлбөрийг дахин сэргээхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тьентонг тайландын аялал жуулчлалын холбоо, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзах үеэрээ мэдэгдэв. Тус хөтөлбөр нь ковид-19 цар тахлын дараа дотоодын аялал жуулчлалыг сэргээх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрөөр дамжуулан жуулчид нислэгийн зардал, зочид буудал, рестораны төлбөрийн 40 хүртэл хувийг нөхөн авах боломжтой аж. Түүнчлэн хөтөлбөрт оролцогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор насны хязгаарыг цуцлах талаар хэлэлцэж байгааг Тайландын Аялал жуулчлалын газрын дарга Тапаний Киатпайбүүл онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: The Nation Thailand