ТАЙЛАНДЫН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ХАНШ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Америкийн Нэгдсэн Улсын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээс бууруулснаар инфляцын түвшин буурч, улмаар гадаад улс, тэр дундаа Тайландын Хаант Улсын мөнгөн тэмдэгтийн ханш чангарах төлөвтэй байгааг тайландын “Kasikorn” судалгааны төвийн Банк, санхүүгийн хэлтсийн дарга Канжана Чокписансин онцлов. Тэрбээр америкийн “CME FedWatch tool” судалгаанаас үзэхэд валютын зах зээлийн ханш 50 суурь нэгжээр буурах магадлал өндөр байгаа ба хэрэв буурсан тохиолдолд тус улс 2020 оноос хойш анх удаагаа бодлогын хүүгээ бууруулж буй үйл явдал болохыг онцлов. Түүнчлэн америкийн Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү буурснаар тайландын мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах харьцаа 33.0-аас 33.8 болж өсөх төлөвтэй байгаа аж. Америкийн Нэгдсэн Улсаас гадна Япон, Их Британийн төв банк энэ долоо хоногт хуралдах бол Европын Төв банк өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа хадгаламжийн хүүгээ бууруулсан байна.
Эх сурвалж: Bangkok Post