images

ТХУ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СТАНДАРТЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

МЭДЭЭ

2024-09-16

145

АСЕАН-ны статистикийн дагуу ТХУ-д 2023 онд 28.09 сая гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн байна. Энэ үзүүлэлт жил бүр өсөх хандлагатай байгаа аж. ТХУ-ын Аялал жуулчлалын газрын эрхэм зорилго нь аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хүний нөөцийн стандарт, чадавхыг хөгжүүлж, АСЕАН-наас тогтоосон ур чадварын стандартад нийцэж байгаа эсэхийг шалгадаг бөгөөд АСЕАН-ны Аялал жуулчлалын мэргэжилтэн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хүрээнд АСЕАН-ны Мaster Trainer, Master Assesor сургалтыг 2024 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 09-ний хугацаанд зохион байгуулсан байна. Сургалт нь гэрийн аж ахуй, хоол үйлдвэрлэл, хоол хүнс, уух зүйлийн үйлчилгээ, аялал жуулчлалын компани, аялал жуулчлалын үйл ажиллагаа гэсэн зургаан сэдвээр зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан иргэд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж үндэсний болон АСЕАН-ны хэмжээд үнэлэгдэх боломжтой. Цаашид АСЕАН-ны Master Trainer, Master Assesor нь ТХУ-ын аялал жуулчлалын салбарыг олон улсын стандартад нийцүүлэх, салбарын хэрэгцээг хангах, АСЕАН-ны аялал жуулчлалын мэргэжилтэн сургах, үнэлэхэд өөрсдийн туршлагаа ашиглах ажээ.

Эх сурвалж: Bangkok Post