ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГ ДАЙНЫ ХӨЛД НЭРВЭГДСЭН МЬЯНМАРЫН БҮС НУТАГТ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ГАРЦ ГАРГАХЫГ УРИАЛАВ
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс мьянмарын Засгийн газар, босогчид болон хил залгаа хөрш улсад дайны хөлд нэрвэгдсэн мьянмарын бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгохыг уриалав. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдэгдсэнээр мьянмарын нөхцөл байдал, тухайлбал тус улс дахь орон нутгийн хориг, саад болон тус нийгэмлийн ажилчдын аюулгүй байдлын улмаас дайны хөлд нэрвэгдсэн мьянмарын иргэдэд шаардлагатай хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж чадахгүй байгааг онцолж, энэ хүрээнд хил дамнасан арга хэмжээ, тухайлбал Тайландын Хаант Улс болон Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас мьянмар руу хүмүүнлэгийн тусламж илгээх боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг уриалав. Тайландын Хаант Улс нь өнгөрсөн гуравдугаар сард Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр мьянмарт тодорхой хэмжээний тусламж олгосон бөгөөд Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн үзэж байгаагаар хил залгаа улс болон бусад оролцогч талын тусламжтайгаар мьянмарын бүс нутагт шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг олгох бүрэн боломжтой аж.
Эх сурвалж: Nation Thailand