images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ҮЕРТ АВТСАН ХОЙД БҮС НУТГИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ

МЭДЭЭ

2024-09-13

123

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават өнгөрсөн Пүрэв гарагт өөрийн “X” олон нийтийн цахим сүлжээгээрээ дамжуулан Засгийн газрын зарим сайд нарт үерт автсан хойд бүс нутгийн асуудлаар шуурхай арга хэмжээ авч, орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов. Тухайлбал, Дотоод хэргийн яам, тэр дундаа Гамшгаас урьдчилан сэргийлэх газарт орон нутгийн иргэдийг орон байр, хэрэгцээт хоол, хүнс, эм бэлдмэлээр хангахыг, Батлан хамгаалах яам болон Тээврийн яаманд үерт боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлэх, үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, талбай, гүүрэн байгууламжийг, харин Хөдөө аж ахуй, хоршооллын яам болон Байгалийн нөөц, байгаль орчны яаманд үерийн усыг зайлуулах үерийн далан, сувгийг тус тус сэргээн засварлахыг үүрэг болгов. Түүнчлэн холбогдох яам, агентлагийг шаардлагатай мэдээ, мэдээллийг урьдчилан бэлтгэж, иргэдэд шат дараатай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болгов.

Эх сурвалж: Nation Thailand