ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТ БОДЛОГЫН ЭРС ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, тэр дундаа “Цахим хэтэвч” хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр энэ Пүрэв болон Баасан гарагт болох Парламентын чуулганы хуралдаанаар шинэ Засгийн газрын бодлого, үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна “Цахим хэтэвч” хөтөлбөрийн талаар зарим мэдээлэл өгөх аж. Ерөнхий сайд Петонтан Чинават чуулганы хуралдааны өмнө хэлсэн үгэндээ “Цахим хэтэвч” хөтөлбөр нь тус улсын эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйл гэдгийг онцлоод, хэрэв энэхүү “Цахим хэтэвч” хөтөлбөр нь эдийн засгийг эрчимжүүлэхэд хангалттай бус бол Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд зохих өөрчлөлтийг оруулж, цахимжуулахад анхаарч ажиллана гэж мэдэгдэв. Тэрбээр “Цахим хэтэвч” хөтөлбөрөөс гадна тус улсын эдийн засгийг эрчимжүүлэх хэд хэдэн эдийн бодлого, үйл ажиллагаа байгаа хэдий ч энэхүү “Цахим хэтэвч” хөтөлбөр нь хамгийн хурдан хугацаанд үр дүнгээ үзүүлэх бодлого гэдгийг тодотгов. “Цахим хэтэвч” хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 145 тэрбум тай баат буюу 4.2 тэрбум ам.долларыг эмзэг бүлгийн болон төрөөс халамж авч буй иргэдэд олгох бөгөөд ажилттай хэрэгжүүлснээр Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хоёр дахь томоохон эдийн засаг бүхий улс болгох чухал ач холбогдолтой аж. “Цахим хэтэвч” хөтөлбөрийг энэ 09 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулах аж.
Эх сурвалж: Bangkok Post