images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЭНЭ 09 ДҮГЭЭР САРД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СЭРГЭВ

МЭДЭЭ

2024-09-12

111

Тайландын Хаант Улсын тодорхой улс төрийн чиглэл, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын үр дүнд тус улсын хөрөнгийн зах зээл сэргэж байгааг Тайландын хөрөнгийн бирж (SET)-ээс мэдэгдэв. Тухайлбал, энэ 09 дүгээр сарын эхний арав хоногт гадаадын хөрөнгө оруулагчид нийт 19.7 тэрбум тай баат буюу 584 орчим сая ам.долларын цэвэр худалдан авалт хийж, нийт борлуулалт 105 тэрбум тай баат буюу 3.2 тэрбум ам.доллар болсныг Тайландын хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Пакон Пийтатаватчай онцлон тэмдэглэв. Тэрбээр сүүлийн үед гарч буй тус улсын улс төрийн үйл явдалтай холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл эрс нэмэгдэж, тус улсын хөрөнгийн биржийн индекс энэ 2024 онд 1,500-1,550 болж нэмэгдэх төлөвтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн эрсдэл харьцангуй бага, өгөөжөө өгөх боломжтой тус улсын Засгийн газрын “Vayupak One” сангийн үйл ажиллагаанд мөн адил эерэг нөлөө ажиглагдаж байгаа ба энэ нь тус сангийн сүүлийн гурван жилийн цэвэр борлуулалтад зарим өөрчлөлтийг авчирсан гэж мэдэгдэв. Тэрбээр хэдийгээр тус улсын хөрөнгийн зах зээлд зарим эерэг өөрчлөлт гарч байгаа хэдий ч гадаад хүчин зүйл, тэр дундаа америкийн Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн шийдвэрийн үр дүнд зээлийн хүүг буурснаар хөрөнгийн зах зээлд эрсдэл гарах боломжтойг онцлов.

Эх сурвалж: Nation Thailand