images

ХЯТАДЫН ИМПОРТ ТАЙЛАНДЫН ТОМООХОН ДӨРВӨН ҮЙЛДВЭРИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛАВ

МЭДЭЭ

2024-09-05

58

Тайландын Хаант Улсын бизнесийн салбарын зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын зарим эдийн засагчид хятадын хямд өртөгтэй бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг уриалав. Тайландын “KKK” судалгааны төвийн ахлах эдийн засагт Киатнакин Патра-гийн үзэж байгаагаар Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялалт байгуулахаас үл хамааран америк, хятадын худалдааны дайн үргэлжлэх бөгөөд үүний үр дүнд хятадын эдийн засаг суларч, дотоодын худалдаа буурснаар тус улсад хямд өртөгтэй бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн бусад улс руу тээвэрлэх хэрэгцээ, шаардлага үүсч, үүндээ Тайландын Хаант Улсыг дамжин өнгөрөх сүлжээ болгон ашиглаж, тайландын бизнесийн салбарын өрсөлдөөнийг сулруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэ 2024 оны эхний зургаан сарын байдлаар тайланд, хятадын гадаад худалдааны алдагдал 30 тэрбум ам.долларт хүрснийг онцлоод, хятадын эдийн засгийн нөлөөлөл нь тайландын ган, тээврийн хэрэгсэл, хатуу диск, нефтийн химийн үйлдвэр зэрэг уламжлалт үйлдвэрлэлийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхааруулав.

Эх сурвалж: The Nation Thailand