images

ТХУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ “ХЯМРАЛД” ОРОХ НЬ ОЙРХОН БАЙНА

МЭДЭЭ

2024-08-26

119

Экспорт буурч, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар муудсанаас ТХУ-ын эдийн засаг “хямралд” ороход ойрхон байна гэж тус улсын Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Пичай Чунхаважира мэдэгдэв. Экспорт нь эдийн засгийн 70 хувийг эзэлдэг ч үйлдвэрлэлийн салбар зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж тэрээр онцлов.

Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засаг 04-06 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 2.3 хувиар өссөн гарчээ. Харин улирлаас улирал хоорондын өсөлт өмнөх 1.2%-ийн өсөлтөөс 0.8 хувь хүртэл буурсан байна.

Сангийн яамны судалгаагаар өнгөрсөн онд бүс нутагтаа бусад улсаас эдийн засгийн өсөлтөөрөө доогуур, 1.9 хувь байсан хэдий ч 2024 онд эдийн засгийн өсөлтийг 2.7% гэж таамаглаж байгаа юм.

ТХУ-ын Төв банк өнгөрөгч Лхагва гарагт тав дахь удаагаа хуралдахдаа бодлогын хүүг хэвээр үлдээж, 10 жилийн дээд түвшинд буюу 2.50 хувь хэвээр байлгах төлөвтэй байна. 

Эх сурвалж: Bangkok Post