images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД БҮРТГЭГДСЭН “САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН”-ИЙ ТОХИОЛДОЛ НЬ АФРИКИЙН УЛСААС ГАДУУР БҮРТГЭГДСЭН ТУС ӨВЧНИЙ “1B” ХУВИЛБАРЫН ВИРУСИЙН ХОЁР ДАХЬ ТОХИОЛДОЛ БОЛОХ НЬ ТОГТООГДОВ

МЭДЭЭ

2024-08-23

139

Өнгөрсөн долоо хоногт Африкаас Тайландын Хаант Улсад зорчсон европын улсын 66 настай иргэнээс “Сармагчны цэцэг өвчин”-ий “1b” хувилбарын вирус илрэв. Тус өвчний “1b” хувилбар нь Африкийн улсаас гадуур бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол, Тайландын Хаант Улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болохыг тус улсын Өвчний хяналтын газрын дарга Тонгчай Кийратихаттаяакон “Роётерс” агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэв.

Тэрбээр тухайн гадаад улсын иргэний ойрын хавьтал дундаас тус өвчний шинэ хувилбараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй ч “Сармагчны цэцэг өвчин”-ий шинэ хувилбарын халдварлах чадвар өндөр байгаа нь дэлхий дахины санааг зовоож байгааг онцлов. “Сармагчны цэцэг өвчин”-ий шинэ хувилбар болох “1b” хувилбарын вирусийн Африкийн улсаас гадуурх анхны тохиолдол Шведийн Хаант Улсад бүртгэгдсэн бөгөөд шинэ хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан болно.

Эх сурвалж: Nation Thailand