images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН УДИРДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ НЬ УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛИЙГ ТОДОТГОЖ ӨГЧ БАЙНА

МЭДЭЭ

2024-08-21

116

Хааны зөвшөөрлийг энэ 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан шинэ Ерөнхий сайд Петонтан Чинават-ыг тус улсын парламентаар шуурхай баталсан нь бодлогын залгамж чанарыг хадгалахад дөхөм үзүүлэх ч сүүлийн үеийн үйл явдал нь Тайландын Хаант Улс улс төр тогтворгүй бодлого баримталж байгааг, мөн энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлж болзошгүйг харуулж байна.

Үндсэн хуулийн цэц өмнө нь Ерөнхий сайд асан Сетта Тависиныг Засгийн газрын томилгооны үеэр ёс зүйн зөрчил гаргасан хэргээр огцруулсны дараа парламентад 500 суудалтай доод танхимын 319 гишүүний дэмжлэгтэйгээр гарсан шинэ Ерөнхий сайдыг тус улсын парламент баталсан юм. Долоо хоногийн өмнө шүүхээс 2023 оны сонгуулиар олонхийн суудал авсан сөрөг хүчин байсан “Move Forward” намыг Үндсэн хууль зөрчсөнтэй холбогдуулан татан буулгасан. Шинэ Ерөнхий сайд Засгийн газраас нэлээд хойшлогдсон эрх бүхий 50 сая орчим тай иргэдэд санал болгож буй 10,000 бааттай тэнцэх хэмжээний мөнгөн шилжүүлэг хийх боломжтой цахим хэтэвч төлөвлөгөөг судалж үзэх болно гэж мэдэгдэв. Энэхүү төлөвлөгөөг өмнөх Засгийн газар төсвийн хоёр жилийн хугацаанд ДНБ-ний 2.4 орчим хувьтай тэнцэх зардал гарна гэж тооцоолсон. Үүнийг цуцлах, өөрчлөх эсхүл цаашид хойшлуулахыг үгүйсгэх аргагүй ч төсвийн урамшуулал ямар нэг байдлаар хэрэгжинэ гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Bangkok Post