images

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС “МЕКОНГ”-ИЙН БҮС НУТГИЙН УЛСТАЙ ИЛҮҮ БАТ БӨХ ХАРИЛЦАА ТОГТООНО

МЭДЭЭ

2024-08-16

113

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Гадаад хэргийн сайд Ван И Тайландын Хаант Улсад болох “Ланкан-Меконгийн Хамтын ажиллагааны Гадаад хэргийн сайд нарын 9 дэх удаагийн уулзалт”-д оролцож, “Меконг”-ийн бүс нутгийн улс болох Камбожийн Хаант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Тайландын Хаант Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн сайд нартай “Ланкан-Меконгийн Хамтын ажиллагааны механизм”-ын хүрээнд түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаанд гарсан ахиц, дэвшилд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцоно гэж мэдэгдэв. Тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс “Ланкан-Меконг”-ийн бус нутгийг “Бүс ба зам” санаачилгын хамтын ажиллагааны стандартыг тогтоож, “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг манлайлж, “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг ахисан түвшинд хүргэнэ гэдэгт найдаж байгааг онцлоод, "Меконгийн бүс нутгийн улс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Гадаад хэргийн сайд Ван И “Ланкан-Меконгийн Хамтын ажиллагааны Гадаад хэргийн сайд нарын 9 дэх удаагийн уулзалт”-ын дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад айлчлах бөгөөд энэхүү айлчлалын зорилго нь тус улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын ард иргэдийн эв найрамдлыг бататгаж, хятад-мьянмарын хамтын ирээдүйг цогцлооход чиглэх аж.

Эх сурвалж: Nation Thailand