images

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ҮЕЭС 4 ДАХИН НЭМЭГДЭВ

МЭДЭЭ

2024-08-09

108

Тайландын Хаант Улсын тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа коронавируст цар тахлын өмнөх үеэс 4 дахин нэмэгдсэнийг “The 1 Insight” сэтгүүл онцлон тэмдэглэв. Тэрбээр тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа огцом нэмэгдсэн нь шинэ үеийн залуусын хэрэглээнээс шууд хамааралтайг онцлоод, энэ нь дэлхийн зарим улсад тохиолдсон “Lipstick Effect” буюу эдийн засгийн хямралтай үед иргэд тансаг зэрэглэлийн жижиг бараа, бүтээгдэхүүн, тухайлбал уруулын будаг гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнд түлхүү мөнгө зарцуулах нь нэмэгддэг үзэгдэл аж. Үүнтэй адил тус улсын тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад гоо сайхны бүтээгдэхүүн загварын хувцасны худалдан авалтаас 10 хувиар илүү борлуулалттай байсан байна. Насны хувьд “Z” үеийнхэн буюу 1997-2012 онд төрсөн иргэд гоо сайхан, арьс арчилгаа, “Y” үеийнхэн буюу 1981-1996 онд төрсөн иргэд үнэртэй ус, арьс арчилгаа, загварын хувцас, “X” үеийнхэн буюу 1965-1980 оны иргэд арьс арчилгаа, загварын хувцас, гоо сайхан, үнэртэй ус, харин “Baby Boomer” буюу 1946-1964 онд төрсөн иргэд арьс арчилгаа, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах нь элбэг байдаг байна. Судалгаанаас үзэхэд “Z” үеийнхнээс бусад үе илүү тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байдаг бол “Х” болон “Baby Boomers” үеийнхэн цахим худалдаанаас илүү дэлгүүрээс худалдан авалт хийх сонирхолтой байдаг аж.

Эх сурвалж: Nation Thailand