images

HYUNDAI КОМПАНИ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ УГСРАЛТ, БАТАРЕЙНЫ ҮЙЛДВЭРЛЭЛД 28 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

МЭДЭЭ

2024-08-07

107

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч Хьюндай Мотор компани Тайландын Хаант Улсад цахилгаан машин (EV) болон батерей угсрах үйлдвэр байгуулахад 1 тэрбум баат буюу 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг тус улсын Хөрөнгө оруулалтын зөвлөлөөс энэ Лхагва гарагт мэдэгдэв. Тайландын Хаант Улсын эрчимтэй хөгжиж буй цахилгаан автомашины салбарт одоогийн байдлаар БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа BYD болон Great Wall Motors зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниуд ноёрхож, тус улсыг Зүүн Өмнөд Ази дахинаа автомашин экспортлох үйлдвэрлэлийн төвөө болгон ашиглаж ирсэн. Тус улсын нийслэл Бангкок хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Hyundai компани нь үйлдвэрлэлээ 2026 оноос эхэлнэ гэдгийг Хөрөнгө оруулалтын зөвлөлөөс мэдэгджээ.

"Тайландын Хаант Улсын тотвортой нийлүүлэлтийн сүлжээ нь Hyundai-д шаардлагатай түүхий эд, эд ангийн гуравны нэгийг Тайландаас авах боломжийг олгож, улмаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих болно" гэж тус зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Нарит Тердстеерасукди хэлсэн байна. BYD тэргүүтэй компанийн Зүүн Өмнөд Ази дахь цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж, Япон, БНСУ-ын компаниуд давамгайлсан дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины зах зээлд нэвтэрч байна. Counterpoint Research-ийн мэдээлснээр, тус бүс нутгийн хамгийн том автомашин үйлдвэрлэлийн төв болох Тайландын Хаант Улс нь эхний улиралд Зүүн Өмнөд Азийн нийт цахилгаан автомашины борлуулалтын 55 хувийг бүрдүүлсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post