images

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ӨСӨЛТ, ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЯТАДЫГ ГҮЙЦЭХ ТӨЛӨВЛӨТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2024-08-05

41

Бүс нутгийн шилдэг зургаан эдийн засаг болох Вьетнам, Филиппин, Индонез, Малайз, Тайланд, Сингапур (SEA-6) жилдээ дунджаар 5.1%-ийн өсөлттэй байгаа нь Хятадаас давсан үзүүлэлттэй байна.

Энэхүү өсөлтийг өдөөж буй гол хүчин зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдэгдэхүйц өсөлт юм. Сүүлийн арван жилд анх удаа Зүүн Өмнөд Ази 2023 онд Хятадаас илүү гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсан байна. Зүүн Өмнөд Азийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 206 тэрбум ам.доллар, Хятад Улс 43 тэрбум ам.долларын үзүүлэлттэй байгаа аж. Энэ нь 2018-2022 оны хооронд Зүүн Өмнөд Азийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 37%-иар өссөн бол Хятад Улс 10%-иар өссөн үзүүлэлт юм.

Зүүн Өмнөд Ази нь Хятад, Энэтхэг зэрэг эдийн засгийн хүчирхэг улсаас хоцорч ирсэн ч өдгөө хурдацтай өсөлттэй байгааг бөгөөд энэхүү өөрчлөлтөд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг Angsana Council, Bain & Company болон DBS банкны тайланд онцолжээ. Тэдгээрийг онцолбол, 1)дотоодын хүчтэй хөрөнгө оруулалт буюу бизнес эрхлэгчид бүс нутагт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эдийн засгийн тэлэлтэд нөлөөлж буй; 2) олон талт эдийн засаг буюу бүс нутаг нь аж үйлдвэрээс ангид технологи, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбарын өсөлтөөр өргөжин тэлж буй; 3) хүн ам зүйн таатай нөхцөл ажээ.

Бүс нутгийн өсөлтийг Вьетнам тэргүүлж байгаа бол Филиппин, Индонез зэрэг улс удаалж буй. Вьетнам, Филиппин 6%-иас давж, Индонез 5.7%-ийн өсөлттэй байх төлөвтэй байна. Дараа нь Малайз 4.5%, Тайланд, Сингапур 2.8% ба 2.5% тус тус өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: Nation Thailand