ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН 100,000 ГАРУЙ ИРГЭНИЙГ БАРИВЧЛАВ
Тайландын Хаант Улсын Хөдөлмөрийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хууль бус хөдөлмөр эрхлэлтийн эсрэг 120 хоногийн аяныг Хөдөлмөр зуучийн газар, Шилжилт хөдөлгөөний газар болон Цагдаагийн газартай хамтран улс даяар зохион байгуулав. Тус аяны хүрээнд үйлдвэр, үйлчилгээний салбарт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн нийт 147,726 цагаач ажилчдыг олж тогтоосон бөгөөд үүний 74.5 хувь буюу 110,130 нь Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, 15.5 хувь буюу 22,999 нь Камбожийн Хаант Улс, 6.5 хувь буюу 9,675 нь Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, 0.07 хувь буюу 104 нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэд байсан бол үлдсэн 3.26 хувь буюу 4,818 нь бусад улсын иргэд байсан байна. Тус улсын хууль сахиулах байгууллагаас мьянмарын 658, лаосын 147, камбожийн 141, вьетнамын 21 болон бусад улсын 70 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авсан бөгөөд тус улсын хуулиар хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэнийг 5,000-50,000 хүртэлх тай баат буюу 140-1,400 ам.долларын мөнгөн торгууль ногдуулж, албадан нутаг буцаах, мөн тус улсад хөдөлмөр эрхлэх эрхийг 2 жилээр хасдаг бол ажил олгогчийг 10,000-100,000 хүртэлх тай баат буюу 280-2,800 ам.долларын мөнгөн торгууль ногдуулж, хэрэв давтан үйлдсэн бол ажил олгогчийг 1 жил хүртэл хорих, мөн 50,000-200,000 хүртэлх тай баат буюу 1,400-5,600 ам.долларын мөнгөн торгууль ногдуулж, цагаач ажилчин авч ажиллуулах эрхийг нь 3 жилээр хасдаг байна.
Эх сурвалж: Nation Thailand