images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН ХУГАЦААНД 20 САЯ ГАДААДЫН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧЭЭ

МЭДЭЭ

2024-07-31

113

Тайландын Хаант Улс энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 28-ны өдөр гадаадын 20,335,107 жуулчин хүлээн авч, Тайландын бизнес эрхлэгчид нийтдээ 957,31 тэрбум баатын орлого олсон гэдгийг Аялал жуулчлал, спортын яамнаас энэ Мягмар гарагт мэдэгдэв. Үүнээс БНХАУ-ын 4,065,109 жуулчин хүлээн авсан нь Тайландын Хаант Улсад хамгийн их ирсэн гадаадын жуулчид байсан бол Малайз (2,837,922), Энэтхэг (1,186,288), БНСУ (1,073,792), ОХУ (996,990)-ын жуулчид удаалсан байна. Аялал жуулчлал, спортын яамны сайд Сермсак Понгпанич хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт (7 дугаар сарын 22-28-нд) Тайландын Хаант Улсад нийт 716,631 гадаадын жуулчин буюу өдөрт дунджаар 102,376 жуулчин ирсэн байна. Энэ тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.04 хувиар буюу 7367 хүнээр өссөн байна.

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНСУ, Япон, Тайвань зэрэг улсын сурагчдын амралт давхцсан бөгөөд үүний улмаас эдгээр улсын жуулчдын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.85 хувиар нэмэгдсэн байна гэв. Үүний зэрэгцээ Европ болон Ойрхи Дорнодын улсын сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотой эдгээр улсаас ирсэн жуулчдын тоо 1.57 хувиар өсчээ. Аялал жуулчлал, спортын яамны сайд Сермсак энэ долоо хоногт (7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 4-ны өдөр) Европын сурагчдын зуны амралт, Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих арга хэмжээ, нислэгийн тоог тасралтгүй нэмэгдүүлэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалан гадаадаас ирэх жуулчдын тоо ойролцоо түвшинд байх болно гэжээ. Тус улсын Засгийн газар 2024 онд 36.7 сая гадаадын жуулчин хүлээж авахаар зорьж байгаа ба 2019 онд цар тахлын өмнөх үед 40 сая жуулчин хүлээж авсан нь дээд амжилт тогтоосон.

Эх сурвалж: The Nation Thailan