ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА НЬ ИРЭХ ЗОРЧИГЧДЫН ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРЭЭ ХААСНААС БОЛЖ САР БҮР 143 САЯ БААТЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ БОЛНО
Тайландын Хаант Улсын Нисэх онгоцны буудал хариуцсан байгууллага (AOT)-аас ирэх 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын таван нисэх онгоцны буудал дахь ирэх зорчигчдын танхимын татваргүй барааны дэлгүүрээ хааснаар түрээсийн болон бусад орлогоос сар бүр 143.32 сая баатын алдагдал хүлээх болно гэдгийг энэ Мягмар гарагт болсон Удирдах зөвлөлийн хурлын үеэр мэдэгдэв. Тиймээс нисэх онгоцны буудлын ирэх зорчигдын танхим дахь гаалийн татваргүй барааны дэлгүүр бүрмөсөн хаагдсаны дараа тус байгууллага орлого олох өөр арга замыг эрэлхийлж байна гэв.
Жил бүр 350 тэрбум баатын орлого олохын тулд дотоодын дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татваргүй дэлгүүрийг хаах шийдвэрийг энэ 7 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Уг арга хэмжээ нь ирэх 8 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. AOT-ийн захиргаанд харьяалагддаг хаагдах гаалийн татваргүй барааны дэлгүүрт Суварнабхум, Дон Муан, Чианг Май, Пхукет, Хат Яй нисэх онгоцны буудал багтаж байгаа ажээ. Мөн хамгийн том татваргүй дэлгүүрийг ажиллуулдаг King Power Duty Free Ltd (KPD) компани нь 8 дугаар сарын 1-ний өдрөөс таван нисэх онгоцны буудал дахь нийт 2250.6 метр квадрат бүхий талбайг AOT-д буцааж өгөхөөр болжээ.
Эх сурвалж: The Nation Thailand