images

ТАЙЛАНДЫН ОДОД ӨНДӨР НАЙДЛАГАТАЙГААР ПАРИСЫГ ЗОРИЛОО

МЭДЭЭ

2024-07-24

95

Тайландын Хаант Улсын Олимпийн бадминтоны шигшээ багийн тамирчид энэ Даваа гарагийн орой Парисыг зорьсон байна. Багийн бүрэлдэхүүнд Кунлавут Витидсарн, Ратчанок Интанон, Дечапол Пуаваранукрох, Сапсири Таэраттаначай, Супак Жомкох, Китинупонг Кедрен, Жонгколфан Китатаракул, Равинда Пражонгжай болон дасгалжуулагчдын баг гэсэн найман тамирчин багтжээ. Өнгөрсөн долоо хоногт өөр нэг тамирчин болох Супанида Каттонг дасгалжуулагчийнхаа хамт явсан байна.

Тайландын Хаант Улсын тамирчид 2004 оны Афины Олимпоос хойш анх удаа эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос болон холимог хос гэсэн бүх таван төрөлд өрсөлдөнө. Тамирчид энэ Бямба гаригт буюу олимпийн нээлтийн ёслолын дараагийн өдөр нь тэмцээнд оролцоно. Бадминтоны тэмцээн энэ 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 5-ны хооронд “Adidas Arena”-д болно.

Эх сурвалж: Bangkok Post