images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУВЦАС ЗАГВАРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН “MICHEL & AMAZONKA” БРЭНДИЙН ТУХАЙ ЭРГЭН САНАЯ

МЭДЭЭ

2024-07-19

83

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болох зуны Олимпын нээлт, хаалтын үеэр Монгол Улсын баг, тамирчдын өмсөх ёслолын хувцсыг урласан “Michel & Amazonka”-гийн талаар дэлхий даяар шуугьж байна. Эгч, дүү Мишээл болон Амазонка Чойгалаа нарын үүсгэн байгуулсан “Michel & Amazonka” брэнд нь 2022 оны 12 дугаар сард Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулсан “Хувцас загварын долоо хоног” арга хэмжээнд 100 хувь гар аргаар гаргаж авсан тайландын торгон даавуугаар гоёмсог бөгөөд тансаг хувцсыг урлаж, олон нийтэд танилцуулсан ба тус брэнд нь энэхүү арга хэмжээний гуравдугаар байрт шалгарсан юм. Загвар зохион бүтээгчдийн зүгээс тайландын торгон даавуунд сэтгэл хангалуун байгаагаа, мөн тайландын торгон даавуугаар дахин хувцас урлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бөгөөд тайландын соёл, загвар, хийц зэргээс тус арга хэмжээнд танилцуулсан загварыг зохион бүтээх маш их урам зориг авсан гэдгээ илэрхийлж байсан юм. Монгол Улсын баг, тамирчдын Олимпын нээлт, хаалтын үеэр өмсөх ёслолын хувцас болон түүний зах, ханцуйнд Олимпын бамбар болон цагаригийг хатгаж, монгол үндэсний уламжлалт үүл, уулын хээ, угалзыг шигтгэж өгсөн нь олны анхаарлыг ихээр татаж байна.

Эх сурвалж: Bangkokbiznews