images

ТАЙЛАНДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ ЭКО БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ХҮРГЭХ ҮҮ?

МЭДЭЭ

2024-07-08

147

Тайландын Хаант Улсын эрчим хүчний хөгжлийн шинэ төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчийг 36 хувиас 51 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус Улсын Эрчим хүчний яамнаас танилцуулав. Гэсэн хэдий ч энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж судлаачид үзэж байгаа юм. Тус төлөвлөгөөний дагуу 2037 он гэхэд нарны эрчим хүчээр нийт эрчим хүчний 30 хувийг хангах бөгөөд бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс 600 мегаваттыг гаргаж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30-40 хувиар бууруулахаар төлөвлөж байна.

Харин Таммасатын их сургуулийн Сириндхоны олон улсын технологийн хүрээлэнгийн ажилтан Чали Чароенларпноппарут эдгээр мэдэгдлийг няцааж, эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөө нь нүүрстөрөгчийг бууруулж чадахгүй гэж мэдэгдэв. Тэрээр нүүрстөрөгчийн хийг бууруулах асуудалд Засгийн газар нухацтай хандаж байгаа гэдэгт эргэлзэж, төлөвлөгөөнд дурдсан 10,000 мегаваттын батарей эрчих хүчний хүрэлцээнд хангалтгүй гэв. Мөн төлөвлөгөөнд шингэрүүлсэн байгалийн хий ашиглах асуудал тусгасан тул импортоос ихээхэн хамааралтай байх бөгөөд эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдал алдагдаж байгааг тэрээр онцолсон юм.

Эх сурвалж: Thai PBS World