images

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ САЛБАРЫН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ

МЭДЭЭ

2024-07-08

151

Цахилгаан автомашины даатгал нь Тайландад эрчимтэй хөгжиж буй цахилгааны автомашин (EV)-ысалбарын ирээдүйг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна. Бүс нутгийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төв болохоор зорьж буй энэ үед цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлтийг зөвхөн хөрөнгө оруулалтын дүнгээр үнэлэх нь Тайландад хангалтгүй байгаа юм.

Цахилгаан автомашины өрсөлдөхүйц үнэ болон хурдан элэгдэл нь даатгалын үнэд нөлөөлж болзошгүйг Тайландын даатгалын ерөнхий холбооноос анхааруулж, нөхөн олговрын хэмжээг 90-100 хувь хүртэл болсноор даатгагчийн ашигт нөлөөлж буйг онцолсон юм. ­Түүнчлэн цахилгаан хөдөлгүүрийн засвар, сэлбэгийн зардал уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас 50-60 хувиар өндөр байдаг байна. Мөн цахилгаан автомашины хэрэглээ эрс нэмэгдсэн нь кибер аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж, эрсдэлийн үнэлгээг гаргахад хүндрэлтэй байгаа бөгөөд даатгал олгогчид цахилгаан автомашины даатгал авах гэж буй үйлчлүүлэгчдэд төвөгтэй даатгалын багцыг санал болгож байгааг ажээ.

Эх сурвалж: Bangkok Post