images

СИНГАПУР УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСТАЙ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

МЭДЭЭ

2024-07-05

146

Тайландын Хаант Улсын Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Праюн Инсакул өнгөрсөн Мягмар гарагт Сингапур Улсын Байгаль орчин, тогтвортой байдлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Станли Ло-г хүлээн авч уулзан, хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцов. Уулзалтаар талууд хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх өөрийн улсын бодлого, үйл ажиллагаа, тухайлбал Төрийн нарийн бичгийн дарга Станли Ло тогтвортой байдлын төлөөх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх “Сингапурын ногоон төлөвлөгөө-2023” үндэсний хөтөлбөр, харин Төрийн нарийн бичгийн дарга Праюн Инсакул хөдөө аж ахуйн салбарт өндөр үр ашиг, стандарт, орлого бүрдүүлэх зорилго бүхий тайландын “B.C.G” буюу ногоон, био, хаягдалгүй загвар бодлогын талаар танилцуулж, харилцан мэдээлэл өгөв. Сингапур Улсын Байгаль орчин, тогтвортой байдлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Станли Ло Тайландын Хаант Улстай хүнсний аюулгүй байдал, тогтвортой байдлын чиглэлээрх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тэр дундаа загас агнуур, нүүрстөрөгчийн зээлийн системийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, харилцан ойлголцлын санамж байгуулах хүсэлт гаргав. Хоёр улсын худалдааны эргэлт 2021-2023 онд 598 тэрбум тай баат буюу 16 орчим тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд импорт 7 орчим тэрбум ам.доллар, экспорт 9 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Nation Thailand