ЗҮҮН ӨМНӨД АЗИД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА
АНУ, БНХАУ хоорондын худалдааны хурцадмал байдлаас болж хятадын аж ахуйн нэгж үйлдвэрээ БНХАУ-аас гаргаж, Зүүн Өмнөд Азийг сонгоход хүргэж байна. БНХАУ-ын "China+1" стратегийн хүрээнд хятадын аж ахуйн нэгж Зүүн Өмнөд Азид үйлдвэрээ нээхэд тус бүс нутгийн зүгээс ажиллах хүчний хямд өртөг, ханган нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц зэрэг таатай нөхцөлийг олгож байгаа аж. Энэ нь АСЕАН-ны гишүүн улсад илүү их хөрөнгө оруулалт хийхэд түлхэц болж байгаа юм. Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Сингапур, Вьетнам зэрэг улсын эдийн засагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2020-2022 оны жилийн дунджаар 190 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 236 тэрбум ам.долларт хүрсэн гэж OCBC банкны 5 дугаар сарын тайланд тусгагдсан байна.
Одоогийн байдлаар АСЕАН-ны гишүүн улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг АНУ, Япон, Европын Холбоо, БНХАУ тус тус тэргүүлж байгааг ажээ. Ялангуяа Вьетнам Улс АНУ-ын Apple компанийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй томоохон төв болоод байна. Мөн тус улсад Samsung компанийн судалгааны төв, гар утасны томоохон үйлдвэр байрладаг ажээ.
Эх сурвалж: Nation Thailand