images

БАНГКОК-БЭЭЖИН ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИНО

МЭДЭЭ

2024-06-14

158

Тайландын Хаант Улс төмөр замын сүлжээгээ өргөжүүлэх хүрээнд ирэх 07 дугаар сарын 13 болон 14-ний өдөр Бангкок-Вьентьян чиглэлд зорчигч тээврийн галт тэрэг явуулах болсныг Тайландын Төрийн төмөр замын Захирагчийн ажлын албаны дарга Екарат Сриараяанпонг онцлов. Тэрбээр төмөр замын тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор энэхүү шинэ төмөр замаар Бангкок-Вьентьян чиглэлээс гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улсын чиглэлд тайландын хойд хэсгийн Нонг Хай хотоос Вьентьян, улмаар хятадын өмнөд хэсгийн Кунмин хотоор дамжин нийслэл Бээжин хот хүртэл зорчих боломжтой болсныг тэмдэглэв. Тайландын нийслэл Бангкок хотоос хятадын нийслэл Бээжин хот хүртэл ойролцоогоор 3,200 орчим км бөгөөд зорчигчид Бангкок-Бээжин чиглэлийн аялалд бүтэн нэг өдрийг зарцуулах аж. Тайландын Хаант Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тээвэр, логистик, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх сонирхол их байгаа бөгөөд тус улсын Засгийн газраас тайландад зорчих хятадын иргэдийг 60 хоног визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан бол тайландын иргэд хятадад 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байна.

Эх сурвалж: Bangkok Post