images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗҮҮН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРТ АЖИЛЛАХ ГАДААДЫН ИРГЭДЭД 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ВИЗ ОЛГОХЫГ ЗӨВШӨӨРӨВ

МЭДЭЭ

2024-05-15

143

Засгийн газрын хуралдаанаар тус улсын зорилтот аж үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зүүн бүсийн эдийн засгийн коридорт ажиллах удирдах албан тушаалтан, мэргэжилтэнд 10 жилийн хугацаатай тусгай виз олгохыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргав. Энэ Мягмар гарагт Петчабури мужид болсон Засгийн газрын мобайл хуралдааны дараа Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Рудклао Интавонг Суванкири хэлэхдээ, Засгийн газраас Зүүн бүсийн эдийн засгийн коридорын албанаас тус бүсэд ажиллах олон салбарын мэргэжилтнийг татах зорилгоор тусгай виз олгодог байх тухай хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн гэдгийг мэдэгдэв. Энэхүү виз нь 10 жилийн хугацаатай байх бөгөөд олон удаа нэвтэрч, гарах боломжтой байх хэдий ч хөдөлмөрийн гэрээний хугацаанаас хэтэрч болохгүй гэв.

Эхний ээлжинд уг виз нь Тайландын Хаант Улсад 5 жил хүртэлх хугацаанд нэвтрэх, оршин суух боломжийг олгох юм. Зүүн бүсийн эдийн засгийн коридорын виз нь дөрвөн ангилалтай байна. Эдгээр нь: (1) эксперт буюу шинжээч ("S" ангилал), (2) удирдах албан тушаалтан ("E" ангилал), (3) мэргэжилтэн ("P" ангилал), (4) эхнэр, нөхөр болон хамаарал бүхий хүмүүс ("O" ангилал).

Эх сурвалж: Bangkok Post