images

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛС, МАЛАЙЗ УЛС ХАМТАРСАН АГААРЫН ЭРГҮҮЛ ХИЙВ

МЭДЭЭ

2024-05-25

260

Дэлхийн худалдааны чухал усан замын нэг болох Малаккагийн хоолойг хамгаалахын тулд Индонез, Малайз хамтарсан агаарын эргүүл хийжээ. Баасан гарагт буюу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хийсэн хамтарсан агаарын эргүүлийн ажиллагаанд Бүгд Найрамдах Индонез Улсын Агаарын цэргийн хүчин хоёр F-16 онгоц илгээсэн бол Малайз Улсын Агаарын цэргийн хүчин F-18 Hornet загварын онгоц нисгэсэн байна.

Хоёр талын албан ёсны мэдэгдэлд Бүгд Найрамдах Индонез Улс болон Малайз Улсын агаарын хүчин Малаккагийн хоолойн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллаж, хоёр улсын харилцаа болон цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж дурдав.

Индонезийн Суматра арал болон Малайзын хойгийн хооронд орших Малаккагийн хоолой нь Энэтхэгэгийн далай болон Номхон далайг холбодог. Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр тус хоолойгоор жил бүр 94,000 орчим хөлөг онгоц дамжин өнгөрдөг бөгөөд дэлхийн дахинд худалдаалагдаж буй нийт барааны 30 орчим хувийг тээвэрлэдэг ажээ.

Эх сурвалж: Antara