images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХУДАЛДААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ИНДЕКСЭЭР 32 ДУГААРТ ЖАГСАЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-06-10

195

Тайландын Хаант Улс 2024 оны дэлхийн худалдааны шинэчлэлийн индекс (Global Trade Modernization Index)-ээр 65 улсаас 32 дугаар байрт жагсаж байна. Бүс нутгийн тогтворгүй байдал, ялангуяа Мьянмар дахь нөхцөл байдлын улмаас эхний улиралд олон улсын худалдааны өсөлт хүлээгдэж байснаас бага байна гэж Олон улсын худалдааны танхимаас мэдэгдэв. Тус улсын цахим худалдааны гүйцэтгэл дунд зэрэг байгаа бөгөөд энэ жилийн жагсаалтад 32 дугаар, АСЕАН-ны бүс нутгийн улсаас Сингапур, Малайзын дараа 3 дугаарт жагсаж байгааг ажээ.

GTMI-ийн үзүүлэлт нь цаасгүй худалдаа, худалдааны нээлттэй байдал, зохицуулалтын орчин, бизнесийн бэлэн байдал, хүний ​​нөөц зэрэг цахим худалдааны бэлэн байдлын өвөрмөц хэмжигдэхүүнийг илэрхийлдэг таван ангилалд хуваагддаг юм.

АСЕАН-ны бүс нутагт худалдаанд цаасны хэрэглээг бууруулсан Тайландын Хаант Улсын гүйцэтгэл 22.5% (3-т), худалдааны нээлттэй байдал 7.1% (6-д), бизнесийн бэлэн байдал 14.5% (3-т), хүний ​​нөөц 6.1% (4), зохицуулалтын чадвар нь 16.1% (3-т)-тай байгааг аж. GTMI-ийн индексийг Сингапур, Нидерланд, Герман, Хонконг, Финланд, Швед, Их Британи, Швейцарь, АНУ, Тайвань зэрэг улс тэргүүлж байна.

Эх сурвалж: Bangkok Post