images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСТАЙ БАЙГУУЛСАН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ

МЭДЭЭ

2024-06-07

195

Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса өнгөрсөн Мягмар гарагт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Тайландын Хаант Улсад суух Элчин сайд Пхам Вьет Хунг-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса тус улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай байгуулсан стратегийн түншлэлийн харилцаандаа сэтгэл хангалуун байдгийг тэмдэглээд, хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх олон шинэ боломж, бололцоо байгааг онцлов. Элчин сайд Пхам Вьет Хунг шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Марис Сангиампонгса-д баяр хүргээд, Тайландын Хаант Улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын чухал түншийн хувьд хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргахад хичээл, зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэдийн харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон тээврийн холбоог сайжруулах арга хэмжээний талаар санал солилцов.

Эх сурвалж: Nation Thailand