images

ТАЙЛАНДЫН ЖУУЛЧДЫН ХОЛБООНООС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ 11 ЗҮЙЛ БҮХИЙ ЗӨВЛӨМЖИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-06-07

167

Тайландын Хаант Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй визийн зорчих хөтөлбөр болон цагаачдыг ажлын байраар хангах нь тус улсын аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх чухал ач холбогдолтойг харгалзан Тайландын жуулчдын холбооноос дараахь 11 зөвлөмжийг Засгийн газартаа өргөн мэдүүлэхээр болов. Үүнд:

  1. Аялал жуулчлалын бодлого, үйл ажиллагааны талаар Аялал жуулчлал, спортын яаманд зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий орон нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллага болон хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулах,
  2. Аялал жуулчлалын эрэлт, нийлүүлэлт, тогтвортой, ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн аялал жуулчлалын хөгжлийн замын зураглалыг боловсруулж, батлуулах,  
  3. Хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон дотоодын холбогдох хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах замаар аялал жуулчлалын салбарын ажиллах хүчний хомсдолыг бууруулах,
  4. Зорилтод улсын иргэдэд чиглэсэн визгүй зорчих хөтөлбөрийг өргөжүүлэх, гадаадын иргэдийн тус улсын хил, гаалиар нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, тийзийн үнийг хямдруулах,
  5. Цахим шилжилтийг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх, аялал жуулчлалтай холбогдсон програм хангамж, цахим дэд бүтцийг хөгжүүлэх,
  6. Шөнийн аялал жуулчлалыг дэмжиж, аялал жуулчлалын цогц арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах,
  7. Төрийн байгууллагаас зохион байгуулах аливаа хурал, уулзалтыг аль болох дотоодын зочид буудал, хурлын заал, танхимд зохион байгуулахыг дэмжиж,  үүнд зарцуулах зардлын хязгаарыг нэмэгдүүлэх, мөн зочид буудлын салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх,
  8. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсвийг төр, хувийн хэвшлийн хамтын удирдлага бий болгох,
  9. Тогтвортой аялал жуулчлалын хөтөлбөрийг зорилтот бүс нутагт хөгжүүлж, цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх,
  10. Аялал жуулчлалын үйл ажиллагаа болон Хөтчийн тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, аялал жуулчлалын салбарын боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх,
  11. Дотоод болон гадаадын жуулчдад чиглэсэн зах зээлийн сурталчилгааны кампанит ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, эдгээр болно.

Эх сурвалж: Nation Thailand