images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

МЭДЭЭ

2024-04-26

178

Тайландын Хаант Улсын Засгийн эрх барьж буй улс төрийн “Pheu Thai” намын гишүүн бөгөөд Парламентын гишүүн Паопүүм Рожа болон Жирапон Синдхупрай нар өнгөрсөн Мягмар гарагт Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ өгсөн гэдгийг зарим эх сурвалж онцлон тэмдэглэв. Тус улсын Ерөнхий сайд Сетта Тависин энэ 04 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн ч зарим улс төр судлаачид Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох өндөр магадлалтай гэж үзэж байна. Судлаачдын үзэж байгаагаар Ерөнхий сайд Сетта Тависин Сангийн сайдын албан тушаалаа тус улсын Хөрөнгийн биржийн дарга Пичай Чунхаважира-д шилжүүлж, Батлан хамгаалахын сайдын үүргийг хавсран гүйцэтгэх бол Чинават-ын гэр бүлийн өмгөөлөгч Пичит Чуенбан-ыг сайд, эсхүл дэд сайдаар Засгийн газарт ажиллуулах хувилбар яригдаж байна. Харин улс төрийн “Palang Pracharath” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Таманат Промпов-ын хэлснээр тус нам Засгийн газарт орж ажиллах 4 нэр дэвшигчийн нэрийг Ерөнхий сайд Сетта Тависин-д хүргүүлсэн бөгөөд эдгээр нь Парламентын гишүүд болох Пай Лийке, Анун Понумнуай, Аттакон Сирилаттяакон болон Цахим эдийн засаг, нийгмийн сайд асан Чайвут Танакаманусон нар аж.

Эх сурвалж: Nation Thailand