images

ГАДААД УЛСАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

МЭДЭЭ

2024-05-07

229

Тайландын Хаант Улс, Малайз Улс, Бүгд Найрамдах Индонез Улсад оршин сууж байгаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн Та Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд биечлэн оролцож, сонгох эрхээ эдлэх боломжтой.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэхийн тулд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд өөрийн биеэр, эсхүл дор дурдсан бүртгэлийн хэлбэрийн аль нэгийг сонгон санал өгөх хүсэлтээ хүргүүлнэ. Үүнд:

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтрэн орж, шууд бүртгүүлэх, эсхүл
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтрэн орж, бүртгэлийн маягтыг татан авч бөглөн өөрийн гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарын хамт [email protected] цахим шуудангийн хаягаар хүргүүлэх, эдгээр болно.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрийн 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд өөрийн гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн хамт биечлэн ирж, санал өгнө.
Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БАНГКОК ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС
Холбоо барих утасны дугаар:

+66 (0)-2168-8599,

+66 061-026-9692

Цахим шуудангийн хаяг:

[email protected]