images

ТАЙЛАНДЫН АГААРЫН ХҮЧНИЙ СӨНӨӨГЧ ОНГОЦ ТУС УЛСЫН ХОЙД ХЭСГИЙН ТАК МУЖИЙН АГААРЫН ОРОН ЗАЙД ЭРГҮҮЛ ХИЙЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-04-12

227

Тайландын Хаант Улсын Агаарын хүчний “Ф-16” сөнөөгч онгоц Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай хиллэдэг тус улсын хойд бүс нутгийн Так мужийн агаарын орон зайд хөрш улс дахь нөхцөл байдалд хяналт тавих, мужийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор эргүүл хийж байна.

Мьянмарын арми уржигдар буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Мэй Сот хилийн шалган нэвтрүүлэх боомтоос 5 км-ын зайд орших Мявадди тосгон дахь Мьянмарын хунтын эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн “МиГ-29” сөнөөгч онгоцоор цохилт өгсөн бөгөөд Мьянмарын хунтын 600 гаруй цэрэг өнгөрсөн 7 хоногийн Ням гарагийн шөнө Карены үндэсний эвсэл болон холбоотны хүчинд бууж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Тайландын агаарын хилийн орон зайд Мьянмарын талаас ямар нэгэн сөнөөгч онгоц нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг Тайландын Хаант Улсын Агаарын хүчнээс мэдэгдэв.

Эх сурвалж: Nation Thailand