images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЕТТА ТАВИСИН “MICROSOFT” КОМПАНИТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ЯРИЛЦАНА

МЭДЭЭ

2024-04-05

350

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла-г ирэх 5 дугаар сард хүлээн авч уулзан, Тайландын мэдээллийн дата төв, “Cloud First” платформ болон хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцохоор болов.Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла ирэх 05 дугар сарын 01-ний өдөр Бангкок хотноо төр, хувийн хэвшлийн технологийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах “Microsoft Build: AI Day” сэдэвт арга хэмжээнд оролцохоор төлөвлөж бөгөөд энэхүү арга хэмжээнд дэлхийн тэргүүлэгч бусад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага мөн оролцох ажээ.

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Microsoft” компанитай Тайландад цахим дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт цахим инновацыг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн дата төв байгуулахаар харилцан тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн дата төв нь үйл ажиллагаандаа 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглах юм. Түүнчлэн талууд цахим аюулгүй байдлыг хөгжүүлэх зорилгоор “Microsoft” компанийн тэргүүний туршлагыг ашиглахаар болсон байна.

Эх сурвалж: Nation Thailand