images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ УРЛАГ, СПОРТ, БАЙР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ ТАЙЛАНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ОНЦГОЙ ДАВУУ ЭРХИЙГ ЭДЭЛНЭ

МЭДЭЭ

2024-03-29

216

Тайландын Хаант Улсыг дэлхийн жишигт нийцсэн урлаг, спорт, олон улсын баяр наадам зохион байгуулах болон бүс нутгийн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр зорьж байгааг тус улсын Хөрөнгө оруулалтын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Нарит Тердстийрасукди онцлон тэмдэглэв.

Тэрбээр өнгөрсөн Пүрэв гарагт болсон Хөрөнгө оруулалтын зөвлөлийн хурлаар дэлхийн хэмжээний урлаг, спорт, баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагч, уран бүтээлчдэд виз болон ажиллах зөвшөөрөл олгох, арга хэмжээнд ашиглагдах техник, тоног төхөөрөмжийг импорт, экспортын татвараас түр чөлөөлөхөөр шийдвэрлэснийг тэмдэглээд, тус зөвлөлөөс олгож буй дээрх онцгой давуу эрхийг 100 сая тай баат буюу ойролцоогоор 2.7 сая ам.долларын хөрөнгө оруулалттай урлаг, спортын арга хэмжээ эдэлнэ гэж мэдэгдэв. Тэрбээр эдгээр гадаад улсын уран бүтээлчдэд виз, ажиллах зөвшөөрөл олгох, мөн арга хэмжээнд ашиглагдах техник, тоног төхөөрөмжийг импорт, экспортын татвараас чөлөөлөх ажлыг тус улсын Хөдөлмөрийн яам, Шилжилт хөдөлгөөний газартай хамтран хэрэгжүүлэх болсон байна.

Эх сурвалж: Nation Thailand