images

“КОРАТ ЭКСПО 2029”-ИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЛЭВ

МЭДЭЭ

2024-03-25

210

Тайландын Хаант Улсын Нахон Ратчасима мужид 2029 оны 11 дүгээр сарын 10-наас 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Олон Улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн болох “Корат экспо 2029” зохион байгуулагдаж, тус мужийг инноваци, тогтвортой байдлын төв болгох ажээ. Үзэсгэлэн нь“Байгаль ба ногоон байгууламж: Ногоон ирээдүйг төсөөлөх нь” сэдвийн дор үргэлжилж, арга хэмжээний талбайд зориулан нийт 108 га талбайг бэлтгэсэн ажээ.

Ерөнхий сайд Сетта Тависин тэргүүтэй төлөөлөл тус мужийн Хонг дүүрэгт ажиллаж, дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн нь Тайландын соёлын олон талт байдал, хөдөө аж ахуйн технологийн үр ашиг болон байгалийн гайхамшгийг илтгэх болно гэж мэдээлэв.

“Корат экспо 2029”-д 2.6-4 сая төлөөлөл, 19 тэрбум баатын орлого олох зорилготой бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд 9,163 тэрбум баат нэмж, дор хаяж 36,003 ажлын байр бий болгоход тусална гэж Ерөнхий сайд Сетта Тависин нэмж дурдав.

Эх сурвалж: Bangkok Post