images

ТАЙЛАНДАД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ ШААРДЛАГАТАЙ

МЭДЭЭ

2024-03-22

205

“Тайландын цахим оюун өмч 2024: Хиймэл оюун ухаанд суурилсан эрин үеийн оюуны өмч” сэдэвт форумын үеэр тус улсын Цахим эдийн засгийг дэмжих агентлагийн гүйцэтгэх захирал Наттапон Нимманпатчарин тусгай илтгэл тавьж, оролцов. Тэрбээр илтгэлдээ хэрэв Тайландын Хаант Улс хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглахыг зорьж байгаа бол хиймэл оюун ухааныг ашиглалт, хөгжүүлэлтэд оролцож буй талуудад удирдамж, чиглэл өгөх бодлогын баримт бичигтэй байх шаардлагатайг онцлов. Наттапон Нимманпатчарин-ний хэлснээр энэхүү бодлогын баримт бичгийг өндөр хөгжилтэй улсын сайн туршлагад тулгуурлан боловсруулах нь зүйтэй бөгөөд техник, технологи, инновац нь улсын эдийн засаг болон нийгэм, тэр дундаа хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн шинэ загварыг бий болгох, хэрэглэгчийн хандлагыг өөрчлөх чухал хөшүүрэг болдог байна. Түүнчлэн тус улсын Засгийн газраас хиймэл оюун ухааныг ашиглах, хөгжүүлэх шинэ санал, санаачилга дэвшүүлэх, тухайлбал бүхий л салбарт хиймэл оюун ухааныг ашиглах богино хугацааны шийдэл олох, энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглээд, хиймэл оюун ухааныг ашиглах, хөгжүүлэх нь оюуны өмч, тухайлбал зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, худалдааны нууцыг хамгаалах хэрэгцээ, шаардлагыг давхар бий болгож байгаа онцлов.

Эх сурвалж: Nation Thailand