images

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧИЛГЭЭНД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАНА

МЭДЭЭ

2024-03-18

178

Тайландад сэтгэл гутрал, амиа хорлох бодолтой хүмүүст туслах зорилгоор хиймэл оюун ухаан (AI)-ны технологийг нэвтрүүлж, мэргэжлийн тусламжийг түргэн шуурхай авах боломжийг олгож байна.

Чулалонгкорны их сургуулийн Анагаах ухаан, инженерчлэлийн факультет, Сэтгэцийн эрүүл мэндийн газар болон Үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын албаны хамтран боловсруулсан AI DMIND нь сэтгэлийн хямрал, амиа хорлох бодлын шинж тэмдгийг таних зорилготой бөгөөд тус газрын сэтгэцийн эрүүл мэндийн лавлах утасны мэдээллийн санд хадгалагдсан дуу хоолойд дүн шинжилгээ хийх замаар ажиллах юм.

AI DMIND нь сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнд эдгээр сорилттой тулгарсан илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрч, эмчилгээний явцыг хурдасгах боломжийг олгох юм.

Туршлагатай сэтгэцийн эрүүл мэндийн эмч нарын баг тус хиймэл оюун ухаанаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг урьдчилан илрүүлэх технологийг шалган үнэлжээ.

Эх сурвалж: Bangkok Post