images

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС 5,500 ТАЙ АЖИЛЧИН АВНА

МЭДЭЭ

2024-03-15

179

Бүгд Найрамдах Солонгос Улс энэ 2024 онд 5,500 тай ажилчин авахаар болсныг Тайландын Хаант Улсын Хөдөлмөрийн сайд Пипхат Ратчакитпракан мэдэгдэв. Тэрбээр Бүгд Найрамдах Солонгос Улсын жижиг, дунд үйлдвэр болон хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт дундаж ур чадвартай ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ өндөр байгаа ба хоёр улсын Хөдөлмөрийн яамд хооронд хийсэн хэлэлцээний үр дүнд Бүгд Найрамдах Солонгос Улс Тайландын Хаант Улсаас 5,500 ажилчин авахаар харилцан тохиролцсоныг тэмдэглэв. Хөдөлмөрийн сайд Пипхат Ратчакитпракан өнгөрсөн Пүрэв гарагт Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Жунг-Сик-тэй Сөүл хотноо хоёр талын уулзалт хийж, тай ажилчдын ажиллах хүчний квот, цалин хөлс, халамжийг нэмэгдүүлэх, ажилчдын амьдрах орчныг сайжруулах боломжийн талаар санал солилцсон байна. Тэрбээр  Тайландын төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн айлчлал нь тай ажилчдыг гадаад улсад илгээх боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд солонгосын талтай хөдөлмөрийн зах зээл дэх аливаа хязгаарлалт, шат дамжлагыг бууруулах,  хоёр улсын ажиллах хүчний хэрэгцээг хангах үр дүнтэй шийдлийг бий болгоход цаашид идэвхтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: Nation Thailand