images

ЗАСГИЙН ГАЗАР - ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ “ХАЛАЛ” ТӨВ БОЛГОНО

МЭДЭЭ

2024-02-28

171

Засгийн газрын хуралдаанаар Тайландын Хаант Улсыг 2028 он гэхэд Зүүн Өмнөд Азийн халал төв болгох санаачилгыг баталж, тус улсын ДНБ-ийг 1.2 хувиар буюу 55 тэрбум батаар нэмэгдпүүлэх зорилт тавьсан байна.

Энэ Мягмар гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд Сетта Тависин хэлсэн үгэндээ, эдгээр санаачилгын хүрээнд Засгийн газраас Тайландын хоол хүнс, бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Халал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэсний хороо болон Тайландын Халал үйлдвэрлэлийн төвийг байгуулах болно гэдгийг мэдэгдэв. Тэрбээр Брунейн Хаан болон Малайзын Ерөнхий сайдтай халал хүнсний төвийг хамтран байгуулах талаар ярилцсан гэв. Халал бүтээгдэхүүн үйлдвэрийн хороо болон  халал төвийг байгуулснаар дотоодын эдийн засгийг сайжруулах болно гэж тэрбээр хэлжээ. Халал бизнесийн дэлхийн зах зээлийн үнэлгээ 2.1 их наяд ам.долларт хүрч, жилд дунджаар 7.5 хувиар өсч байна.

Гэсэн хэдий ч энэхүү зах зээлд Тайландын Хаант Улсын эзлэх хувь 10 жилийн өмнө 4.1 хувь байсан бол эдүгээ 2.7 хувь болж буурчээ. Тайландын халал хүнсний бүтээгдэхүүний экспортын дүн 2023 оны эхний 11 сард 217 тэрбум бат болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар өссөн байна. Эдгээр экспортын дийлэнхи хувийг будаа, үр тариа, чихрийн нишингэ зэрэг байгалийн гаралтай халал хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Тайландын Хаант Улсад 15,043 халал хүнс үйлдвэрлэгч, 3500 гаруй халал хүнсний үйлдвэр байдаг.

Ерөнхий сайд Сетта хэлэхдээ "Бидэнд олон боломж, бололцоо байсаар байна... Засгийн газар халал үйлдвэрлэлийн төвийг байгуулж, халал бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх, нэн ялангуяа Тайландын Хаант Улсын дэлхийн халал хоолны төв болгохын төлөө ажиллах болно" гэжээ.

Эх сурвалж: Bangkok Post