images

НАСА, ӨМНӨД СОЛОНГОС ХАМТРАН АГААРЫН ЧАНАРЫН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭВ

МЭДЭЭ

2024-02-19

156

Өмнөд Солонгосын Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэн, НАСА-тай хамтран Ази даяар өвлийн улиралд агаарын бохирдлын эх үүсвэрийг тогтоох зорилгоор Солонгосын нутаг дэвсгэрт хамтарсан судалгаа явуулна гэж Өмнөд Солонгосын Байгаль орчны яамнаас мэдэгдэв. Хамтарсан судалгааг ирэх даваа гарагт Өмнөд Солонгост эхлүүлж, Малайз, Тайланд зэрэг улсад 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулах ажээ.

Энэ жилийн агаарын чанарын судалгаа нь 2, 3 дугаар сард хийхээр төлөвлөгдсөн нь 2016 онд 5, 6 дугаар сард хийгдсэн судалгаатай харьцуулахад агаарын бохирдлын түвшин нэмэгдсэн үетэй таарч байгаа юм. Энэ үеэр өвлийн улиралд агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх болно гэж үзэж байгаа ажээ.

Тус хүрээлэн нь Өмнөд Солонгосоос гадна Азийн бусад улсад агаарын чанарын судалгаа хийхэд НАСА-д дэмжлэг үзүүлэх бөгөөд газар дээрх судалгааны баг Тайландын Чианг Май хотод өвлийн улиралд үүсдэг утааны шалтгаан, нөлөөг судлах станц байгуулах юм. Мөн Азийн 20 улсын агаарын бохирдлыг цаг тутам хянах зорилгоор Өмнөд Солонгосын 2020 оны 2 дугаар сард хөөргөсөн орчны хяналтын спектрометрийн гүйцэтгэлийг баталгаажуулах алсын зайн ажиглалтын төвийг Малайзын Куала Лумпур хотод суурилуулахаар болсон байна.

Эх сурвалж: The Nation Thailand