images

АСЕАН-БНХАУ-ЫН ХЭЛЭЛЦЭЭР ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-02-19

155

АСЕАН-БНХАУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр (the Asean-China Free Trade Agreement) нь Тайландаас Хятадад экспортлох, ялангуяа сироп, зөгийн бал орлуулагч, төрөл бүрийн амт оруулагчзэрэг боловсруулсан элсэн чихрийн экспортыг ихээхэн нэмэгдүүлсэн байна.

Тайландын гадаад худалдааны газрын мэдээлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ-д экспортлосон боловсруулсан элсэн чихэр 145 хувиар өссөн бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын 42 хувийг эзэлж байна. Өндөр эрэлттэй бүтээгдэхүүнд сироп, зөгийн бал орлуулагч, карамель болон хоол хүнс, ундаа, эмийн үйлдвэрт ашигладаг бусад чихэрлэг амт оруулагч багтаж байгаа аж. БНХАУ нь 2023 онд 983 сая доллар үнэ бүхий боловсруулсан элсэн чихэр импортолсон юм.

Дээрх хэлэлцээр нь Тайландад давуу эрх олгож байгаа бөгөөд үүнд Гадаад худалдааны газрын гарал үүслийн гэрчилгээ (Е маягт)-г дагалдуулах үед боловсруулсан элсэн чихэрт импортын татварыг тэглэх давуу эрх олгодог ажээ.

Эх сурвалж: Bangkok Post