images

АВСТРАЛИЙН АМБАН ЗАХИРАГЧ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ

МЭДЭЭ

2024-02-14

175

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, генерал Дэвид Херли эхнэр Линда Херлигийн хамт энэ Мягмар гарагт Тайландын Хаант Улсад тав хоногийн албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Түүнийг Дотоод хэргийн сайд Анутин Чарнвиракул Шадар сайдын хувиар угтан авсан байна. Мөн угтан авах ёслолд Тайландын Хаант Улсаас Австралид суугаа Элчин сайд Аржари Сриратанабан, Ёслолын газрын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Наттапонг Латапипат нар байлцсан байна. Энэ нь Австралийн Амбан захирагчийн Тайландын Хаант Улсад долоон жилийн дараа хийсэн анхны албан ёсны айлчлал бөгөөд хоёр улсын хааны гэр бүлийн ойр дотно нөхөрлөл, засгийн газрын харилцаанаас эхлээд иргэд хоорондын нягт харилцааны илэрхийлэл болж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна. Австралийн Амбан захирагчийн айлчлал энэ 2 дугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: The Nation Thailand