images

ТАЙЛАНДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-02-09

184

Тайландын Аялал жуулчлалын газрын дарга Тапаний Киатпайбүүл ирэх долоо хоногт тус улсын Соёлын яам, Дотоод хэргийн яам болон зарим хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт хийж, Тайландын шинэ жил буюу усны наадмыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх, тухайлбал “Маха Сонгкран-Дэлхийн усны наадам 2024” арга хэмжээг зохион байгуулах боломжит байршил, зохион байгуулалтын хэлбэр болон зардлын асуудлаар санал солилцох болсныг мэдэгдэв.

Тэрбээр энэ жилийн усны наадмыг уламжлал ёсоор жуулчдын хамгийн ихээр очдог Бангкок хотын Ратчадамноен өргөн чөлөө буюу “Хаосан” гудамж, “Чао Прая” голын дэргэдэх сүм хийд болон “Siam Square”, “IconSiam”, “Asiatique” зэрэг худалдаа, үйлчилгээний төвд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас тайландын шинэ жил болох энэхүү усны наадмыг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн юм.

“Маха Сонгкран-Дэлхийн усны наадам 2024” арга хэмжээн энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байгаа нь тус улсын “Ахмадын өдөр”-тэй давхцаж байгаагаас гадна 04 дүгээр сарын 14-15-ны өдөр тус улсад “Гэр бүлийн өдөр”, “Тайландын шинэ жилийн өдөр” зэрэг нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр таарч байгаа нь энэ жилийн онцлог аж.

Эх сурвалж: Nation Thailand