images

ТАЙЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ЦАХИМ ХЭТЭВЧНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ЗОРИУЛЖ 500 ТЭРБУМ БАТЫН ЗЭЭЛИЙН ХУУЛИЙГ БАТЛУУЛАХААР БОЛОВ

МЭДЭЭ

2024-02-07

189

Тайландын Засгийн газар Авлигатай тэмцэх үндэсний комиссын саналгүйгээр маргаантай байгаа цахим хэтэвчний төлөвлөгөөг санхүүжүүлэхэд шаардагдах 500 тэрбум батыг зээлэх хуулийн төслийг батлуулахаар шийдсэн байна. Сангийн дэд сайд Жулапун Аморнвиват энэ Мягмар гарагт хэлэхдээ, Засгийн газар Авлигатай тэмцэх үндэсний комиссоос уг төслийн талаар албан ёсны дүгнэлт гаргахыг хүлээх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн хэлэхдээ, цахим хэтэвчний бодлогын үндэсний хороо ирэх долоо хоногт хуралдаж, хуулийн төслийг батлах ажлыг эхлүүлнэ гэсэн байна.

Тэрбээр Сангийн сайдын албыг давхар хашиж байгаа Ерөнхий сайд Сетта Тависинтай Төрийн ордонд уулзаж, төслийг урагшлуулах цаг нь болсон гэдэгтэй санал нэгдсэн гэдгийг хэлэв. Засгийн газраас анх ирэх 5 дугаар сард 16 ба түүнээс дээш насны, сард 70,000 батаас бага орлоготой, 500,000 батаас бага хадгаламжтай бүх Тайчуудад 10,000 бат олгоно гэж мэдэгдсэн. Харин Авлигатай тэмцэх үндэсний комиссын дэд хороо нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал төсвөөс гадуурх энэ их хэмжээний зээл авахыг зөвшөөрөхгүй, уг төсөл нь асар их авлигад өртөх боломжтой гэсэн үндэслэлээр уг төлөвлөгөөтэй санал нэгдээгүй байна.

Эх сурвалж: The Nation Thailand