images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ҮНЭТ ЦААС, БИРЖИЙН КОМИСС (SECURITIES AND EXCHANGE COMMISSION) АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН СТРАТЕГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МЭДЭЭ

2024-02-02

183

Энэ 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Тайландын Үнэт цаас, биржийн комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Порнанонг Будсаратрагун Азийн хөгжлийн банкны Азийн хөгжлийн банкны Зүүн Өмнөд Азийн улс хариуцсан газрын захирал Винфрайд Виклейн, Суурин төлөөлөгч Анүж Мехта болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Ренауд Мэер, орлогч Ирина Горюнова нартай уулзалт хийв. Азийн хөгжлийн банкны удирдлагатай хийсэн уулзалтаар Тайландад тогтвортой байдалд чиглэсэн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Тайландын хөрөнгийн зах зээлийн тогтвортой санхүүгийн санаачилгыг дэмжих, урагшлуулах хамтын хүчин чармайлтын талаар санал солилцсон бөгөөд төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагын хөрөнгө босгох үйл ажиллагааг дэмжих, системчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн боловсон хүчнийг бэхжүүлэх, Үнэт цаас, биржийн комиссыг тогтвортой эдийн засгийг удирдах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тогтвортой байдлын талаарх мэдээ, мэдээллийг олон улсын стандартын дагуу ил тод болгох зэрэг асуудлыг хөндсөн байна. Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүс нутгийн удирдлагатай хийсэн уулзалтаар хоёр байгууллагын боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Тайландын Үнэт цаас, биржийн комиссоос тогтвортой бизнесийг дэмжих санхүүгийн арга хэрэгсэл, тухайлбал тогтвортой хөгжлийг урагшлуулах Тайландын “ESG” сан, “Initial Coin Offerings” буюу цахим мөнгө болон хамтын санхүүжилт (crowdfunding) зэрэг санаачилгын талаар танилцуулжээ. Энэхүү санаачилга нь гадаадын хөрөнгө оруулагчид болон бүх төрлийн бизнес эрхлэгчдэд тогтвортой хөрөнгө оруулалт, санхүүжилт авах боломжийг олгох зорилготой бөгөөд энэхүү санаачилгыг хэрэгжүүлснээр тогтвортой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: Nation Thailand