images

ТХУ, БНХАУ ХООРОНД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2024-01-29

169

“Энгийн болон албаны энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай ТХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Бангкок хотноо байгуулав.

Хэлэлцээрийн дагуу ТХУ-ын энгийн, БНХАУ-ын албаны энгийн болон энгийн паспорт эзэмшигчид хилээр нэвтрэх, гарах, дамжин өнгөрөх визний шаардлагаас 30 хүртэл хоногийн хугацаанд чөлөөлөгдөх юм.

ТХУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн мэдэгдсэнээр "Энэхүү хэлэлцээр нь бидний олон жилийн найрамдал, итгэлцэл, итгэлцлийн бэлэг тэмдэг бөгөөд энэ нь бүх түвшинд нотлогдож байна. Манай хоёр ард түмний хооронд аялал жуулчлалын болон бизнесийн зорилгоор аялах нь илүү таатай болж, хоёр улсын аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай хоёр улс албан ёсоор визгүй зорчих үе рүү шилжинэ. Энэ нь манай иргэдийн солилцоог шинэ шатанд гаргах нь дамжиггүй. Тайландыг зорих хятадын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ" гэжээ.

ТХУ-ын Аялал жуулчлал, спортын яамнаас харилцан визгүй зорчих хэлэлцээрийн дагуу тус улсад 8 сая хятад жуулчин ирж, 320 сая баатын орлого оруулна гэж тооцоолж байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post